Монголын самбо бөхийн холбооноос самбо, жүдогийн ОУХМ, Монгол Улсын 15 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит өсвөр үеийнхний тэмцээн маргааш эхэлнэ. Уг тэмцээнийг түүний төрсөн нутаг Булган аймгийн төвд зохион явуулах бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм.
Б.Ариун-Эрдэнэ нь самбо бөхийн ДАШТ-ээс алт, хошой хүрэл медаль, самбо бөхийн Ази тивийн аварга, жүдогийн Дэлхийн цомоос мөнгө, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд найм, жүдо бөхийн Улсын аваргад долоон удаа түрүүлсэн шилдэг тамирчдын нэг билээ.
П.Наран