"Барилга-2012" үзэсгэлэнд оролцож байгаа барилгын үнэ 1-2.2 сая төгрөгийн үнэтэй байна

img

“Мишээлэкспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд “Барилга -2012” үзэсгэлэн нээлтээ хийлээ.Үзэсгэлэнд 120 компани оролцсон. Оролцогч компаниудын дийлэнх нь барилгын материал үйлдвэрлэл,  импортын компаниуд байсан юм.Тэд барилгын сантехникийн төхөөрөмж, ханын дүүрэгч материал, цонх, засаглалы нчимэглэлийн материалыг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн танхимын хойд жигүүрт цөөн барилга угсралтыг компани барьж буй орон сууцныхаа байршил, загвар хийц, үнийг хүмүүст танилцуулж харагдсан.Үзэсгэлэн сонирхожбуй хүмүүсийн олонх нь орон сууцны үнэ,“100 мянган айлын орон” сууц хөтөлбөрт хамрагдсан эсэхийг нь лавлаж байлаа. Тэдний асуултад “Экоконстракшин” компанийн “Голданпарк” хотхон зэрэг хороолол “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдаагүй гэж байсан юм. Үзэсгэлэнд оролцсон орон сууцны барилгуудын амметр талбайн үнэ 1.1-2.2 сая төгрөгийн үнэтэй байлаа. Ихэнх орон сууцны амметр талбайн үнэ 1.5 сая төгрөг байгаа нь ажиглагдсан. Налайхын замд баригдаж буй “Ургах наран” хороолол есөн зуун наян мянга, Халдвартын хажууд баригдаж буй “Түмэн эх” хороолол 1.1, “Орчлонконстракшн”-ы Сонгинохайрхандүүрэгтбарьжбайгаа “Орчлон” хорооллыноронсууц 1.2 сая төгрөгийн үнэтэй буюу хамгийн хямд үнэтэй байгаа харагдсан. Эдгээр орон сууцны хажууд хувийн амины орон сууцийг барилгын материал, ажлын хөлстэйгээ нийлээд 1 метр квадратыг нь 500  мянган төгрөгөөр барьж өгнө гэсэн аж ахуйн нэгж ч байсан юм. Эдний тооцооллоор хамгийн багадаа 100 мкв талбайтай амины орон сууц  бариулах боломжтой юм байна. Энэ нь хамгийн хямддаа 50 сая төгрөгөөр хоёр давхар сууцтай болно гэсэн юм. Гэхдээ уг үнэнд халуун, хүйтэн ус, халаагуурын үнэ ороогүй. Энэ нь хамгийн багадаа 4.5 сая төгрөгийн үнэтэй хэмээн тайлбарлаж байлаа. Орон сууцны үнэ сонирхохоор ирсэн иргэдийн хувьд орон сууцны үнэ өндөр байна. Үүний зэрэгцээ хэрэгцээтэй байгаа талбай багатай байгаа орон сууц нь ховор байна. Гэхдээ цаашид энэ байдлаар барилгын компаниуд оролцвол дулаарахаар нэлээд нэмэгдэх хандлагатай юм байна” хэмээж байлаа. Ц.Дашдорж: Хоёр дахь удаагаа орон сууц авч байгаа иргэдийг төрөөс дэмжинэ Үзэсгэлэнгийн үеэр иргэдийн анхаарлын төвд байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой цөөн хором ярилцлаа. -ЗТБХБЯ-наас зохион байгуулж байгаа “Барилга-2012” үзэсгэлэн нээлтээ хийж байна. Эрэлт, нийлүүлэлтийн талаар нэг доороос мэдээлэл авах боломжтой энэ үзэсгэлэн иргэдэд хэр үр өгөөжөө өгнө гэж бодож байна вэ? -Орон сууцны барьж байгаа төслүүдтэй танилцаж, хүссэн орон сууцаа сонгох боломжтой болж байна гэж ойлгож байна.Барилгын материалын салбарт хэрэглэгдэж материалын талаар иргэд ойлголт мөн эндээс авна байх. Зургаан хувийн зээлийн асуудлаар зөвхөн нийлүүлэлт талаа бид анхаарч байна. Мөн төрийн албан хаагчдын орон сууцны талаар ч Засгийн газрын хурал дээр ярьж эхлэж байгаа. Эдгээр хөтөлбөрүүдийг жигд бодлогоор хэрэгжүүлээд эхлэвэл орон сууцны үнэ буурна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зарим нэг асуудлыг удахгүй хууль, тогтоомжоор зохицуулж өгнө. -Тухайлбал? -Хоёр дахь удаагаа орон сууц авч байгаа бол татварын бодлого, эдийн засгийн хөшүүргэ талаар нь анхаарч зохицуулалт хийнэ. Үүнийг ирэх сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. -Барилгын материалын үнэ өндөр байгаагаас орон сууцны үнийг ийм өндөр хэмжээнд бариад байх шиг байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ? -Гарцаагүй барилгын материалын үйлдвэр рүү төр анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Одоогоор манайх дотоодын хэрэгцээнийхээ 35 орчим хувийг өөрдсөө ханга, үлдсэнийг нь гаднаас авч байгаа. Ийм тохиолдолд бид орон сууцны үнийн талаар ярих боломжгүй байна. Гэхдээ удахгүй энэ асуудлаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгалах нийгэмлэг, Үйлдвэрчний эвлэл, барилгын компаниуд оролцсон ажлын хэсэг байгуулж, барилгын бодит өөрийн өртөгийг гаргаж үзэх, үйл ажиллагааны зардалыг нь тооцож, энэ орчимд үнийг нь барих болмжтой гэсэн үзүүлэлтийг гаргана. -Яг өнөөдийн нөхцөлд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдэд сонголт их муу байх шиг байна. Үүнийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ? -Одоо Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас барилгын компаниудтай гэрээгээ байгуулж байна. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт 73 мянган орон сууц хамрагдсан байсан. Одоо дахин 35-36 мянган орон сууцтай гэрээ байгуулж байна. Нийт дүнгээрээ 100 мянгаас илүү орон сууцнаас иргэд сонголтоо хийнэ. Засгийн газрын дараагийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Нөгөө талаас Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийн асуудлыг давхар оруулна. Үүний дараа бид нэгдсэн зохион байгуулатаар эдгээр хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. -Барилга угсралтын 10 гаруй компани энэ үзэсгэлэнд оролцож байгаагаас 5-6 нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна. Барилгын компаниудыг энэ хөтөлбөрт идэвхтэй хамруулахын тулд Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? -Энэ хөтөлбөрийн нэг зорилго нь барилгын салбарыг дэмжих байсан. Хамрах эсэх асуудал нь тухайн компанийн бизнесийн эрх ашгийн асуудал. Бидний зүгээс бүх асуудлыг нээлттэйгээр тавьж байгаа. С.Энхзаяа Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гансүх:
байрны үнэ хэт өндөр байгаагаас иргэд байр авч чадахгүй байна.Баян хүмүүс нь байр авч нөгөө хэддээ түрээсэлж мөнгийг нь идэж байна.
2012-08-27
huyag:
Ard tumneeree daajignaj bn shuu dee. Bond gargaad bankaar damjuulj oorsdiinhoo karmand hiih gej baina. yagaad gevel ene busnesiig chini ed oorsdoo tolgoilj baigaa humuus shuu dee. Mongoliin ard tumeng bugdiig ni teneg gej boddog yum baih daa. Mongoliin tuuhiig haraar bichigsed arai denduu tsagaandaa garch bnaa. Hanaj tsadahaa bolijee ed
2012-03-19
ene avgai chine misheel grupiin erunkhii zahiral shuu dee mal nuudaa
2012-03-19
Zasgiin gazar yadarsan ard tymneer bitgii daajignal daa 2 say xyrj baigaa bairiig ard tymen yaj avax yum be ta naretai adil turiin mungu tsusalj baigaa bish .Daajignaad baigaa yum uu xaashaa yum .Ogt bairnii orderd ner bichigdeegyi xyn ch gex shig xotiin unagan irged avch boloxgyi yu zaaval xuduu mal der baij baigaad archaagyide xeden malaa barchixsan yumnud ni exnii eeljind orox yostoi yum uu .Ynexeer ard irgede gesen bodlogo yavuulj baigaa yum bol naad zasgiin gazart chini iimxen asudliig xel amgyi shiidchix bolovsroltoi xyn baidgyi yum uu .Mongol ulsiig gutaachix yum baina l daa
2012-03-18
Bi:
Avgai nar neeree ambits gargaj huurhii Ene Dashdorjiig imidggui deer ni buur changaagaad haysan baih ym.
2012-03-18
zochin:
Ene Dashdorj yanaaa. Yun 2 avgai nar agentlagiin darga nartai tuuz haichlaad bainaa. Zereg zindaa ene ter baina uu. Uuruu jijig gar bolohoor huurhiig humuus ingej doosh ni hiij baigaam baina daa. Ene hutulburiin tuhai yu ch medehgui ym baina lee Ene tamhinii businessiin zaluu. MAN-d zugeer l mungu uguud l tuuniigee har argaar butsaaj avaad yvdag huurhii sonin gar shuu. Ingej amidrah hereg baidag ym bol uu. Tsarai ene ter ni uheh gej baigaa hun shig. Iim muuhai amitaniig chin avgai ni hayahaas ch bish yahav. Namuud bolovson huchnee selbehgui bol uursduu ch dooshooo orood uls eh oron ch balraad baina shuu dee. Yaltai ch bilee.
2012-03-18
azaa:
800 мянгын орлоготой өрхийг бага дунд орлоготой гэж байгаа бол эхнэр нь хүүхдээ хараад нөхөр нь 300 мянга авдаг бол одоо ямар орлоготойд орох вэ... хоосон шоунд итгэж хамаг ажлаа алдаж хөөцөлдөхөө больсон нь дээр.
2012-03-18
irgen:
Эрхэм сайд Дашдорж танаа. Би танд Монголын олон мянган залуу гэр бүлийг төлөөлж энэхүү захиаг бичиж байна. 90 онд бид зах зээлийн нийгэмд орсон гэж яридаг, гэвч үнэндээ цөөхөн хэдэн луйварчид, ченжүүдийн бодлогоор, хуйвалдаанаар аливаа үнэ ханш тогтож байна. Орон сууцны үнэ өснө, төгрөгийн ханш унана гэсэн цуурхал хийрлийг зориуд санаатайгаар тарааж байрны үнийг хэт хөөрөгдсөн. Орон сууцны бодит үнэ ханш 1 м2 нь 600.000 аас 800.000 төгрөгт багтах бүрэн бололцоотой гэж таны тэргүүлж буй ЗТБХБЯам тооцсон байгаа, ЗТБХБЯам байрны м2-н үнийг хатуу тогтоо гэж бид шаардаагүй, гагцхүү жишиг үнийг тогтоож өгөөч ээ танаас хүсэж байна. Тэр тусмаа Засгийн Газраас шинээр баригдах орон сууцны газрыг нь, дэд бүтцийг нь чөлөөлсөн байхад орон сууцны 1 м2 дээд үнэ 600.000 аас 800.000 төгрөгт багтах бүрэн бололцоотой гэж үзэж байна.
2012-03-17
ot:
hotoos gadagsh hurdnii zam tsahilgaan usiig ni yaraltai ulsaas shiideed ogchihvol hen end chiheldeed baiya gesiim ... hotiin tovoor neg alhaad uz dee .. hed alhaad l hashaa tegeed ovoorson hog ... shuudai uursen bachka... durtaidaa chiheldeed baigaam u yamar.. unaa ni yavahgui us toggui gazar hen baishin barihiim beeee
2012-03-17
ЭНЭ ЭРЭЭНИЙ ХУЛХИ ЦЕМЕНТЭЭР,ХУЛХИ АРМАТУРААР БАРЬСАН БАЙШИНЦРУУДАД БҮГДЭЭРЭЭ ЧИХЦЭЛДЭЖ ОРСНЫ ДАРАА ГАЗАР ХӨДӨЛВӨЛ МОНГОЛД ХЭН ҮЛДЭХ БОЛ,БАС ЮУ ҮЛДЭХ БОЛ. МЭДЭЭЖ ХЭДЭН МАЛЧИН ХӨГШЧҮҮД ,30 -40 САЯ МАЛ, ХАУСТ АМЬДАРДАГ ХУРУУ ДАРАМ ЦӨӨН ХЭДЭН БАЯН ,СУРУГАГИЙН ГАНЦ НЭГ БАЙШИН , ТЭГЭЭД 1,500,000 КМ2 АСАР УУДАМ ЭЗЭНГҮЙ ГАЗАР, АЛТ ЗЭС НҮҮРСНИЙ ГЭХ МЭТ ОРДУУД, ЧИНГИС ЭЗНИЙ ТҮҮХ . ИЙМ Л ДҮР ЗУРАГ ҮЛДЭХ БАЙХ ДАА . БАЙШИНГИЙН АРМАТУР ТӨМРИЙН ХИМИЙН НАЙРЛАГАД ОРДОГ ХРОМ МАНГАН ЗЭРЭГ НЬ ТӨМРӨӨС ХЭД ДАХИН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙДАГ. ТӨМРИЙН ЧЕНЖҮҮД ҮҮНИЙГ АНХААРДАГ БОЛУУ ҮНИЙГ НЬ Л АНХААРДАГ БОЛУУ. ХРОМ МАНГАН ЗЭРГИЙН ХЭМЖЭЭГ БАГАСГААД ХАСААД Л БАЙВАЛ АРМАТУРЫН ҮНЭ ЧАНАР ХОЁР ДООШЛООД Л БАЙНА. БАТ-ҮҮЛ ГУАЙН ГЭР ХОРООЛЛЫГ ХАУСЖУУЛАХ САНАЛ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ АРД ОЛНОО АЮУЛ ОСЛООС ХАМГААЛАХ ГАРЦ БОЛНОО
2012-03-17
анхаар:
Ард иргэдээ гэх сэтгэлгүй төр засагтай болхоор иргэд бид өөрсдөө сонголтоо зөв хийж сурах шаардлага гарч байна. Сонголт гэдэг нь сонгуулийг яриагүй юм. Маш чанаргүй хямд материалаар мэргэжлийн зураг төсөл тооцоогүй шахуу ,технологийн горимгүй хурдан хугацаанд халтурдаж бариад хариуцлага хүлээхгүй бултчихаж чадах хэн нэгний овоолсон шаварт үр хүүхэд ээж аав өвөө эмээ хайртай хүмүүсийхээ амьдралаар дэнчин тавьж орох уу, эсвэл өөрсдөө сэтгэлээ өгч барьсан 1,2 давхар хауст айдасгүй амьдрах уу, алийг нь сонгох вэ гэдэг асуулт гараад байна
2012-03-17
Нойрноосоо сэр хө
2012-03-16
2 өрөө байр өнөөдөр 120 сая гараад явчлаа geed bicheed bgaa nuhur ta chenj bish biz ? haana tiim unetei bairiig hen avaad bgaa yum beee???? zaisand 3 uruu 80 m2 bair 120 saya-s sain yarina geeed buten 2 sar site bolgon deer baij l bna, harin ch bairniii une udur ireh bur bodit hansh ruu gaaa oirtsor bna, udahgui 1m 2 ni 600-s 800 myangad ochino gej humuus yarij bna.
2012-03-16
Нойрноосоо сэр хө
Bid chine gereesee garaagui uls shuu dee gereesee e ter Bol unen padgui humus shtee
2012-03-16
Bairtai Mongol
2012-03-16
банктайгаа гэрээ хийхдээ гэрээний нөхцөлүүдээ маш сайн харах хэрэгтэй. Гэрээний нөхцөлд заагдсаны дагуу л гэрээ хэрэгжин шүү дээ. Нэгэнт гэрээ хийсэн бол гэрээ бол гэрээ шүү дээ
2012-03-16
нг:
өнөөдөр ямар банк 6 хувийн хүүгээр зээл өгөх нь тогтоогдоогүй байгаа шүү дээ. монгол банкны өнөөгийн бодлоготой хэр нийцэж байгааг нь бодоод үз. нэг юмыг сайтар анхаар. 20 жил 6 хувийн хүүгээр тогтмол зээл олгоно гэсн баталгааг аль банк гаргаад байгааг эрээд эрээд олохгүй байна. Сонгуулийн дараа энэ 6 хувийн хүү хэвэндээ байх асуудлаар ч баталгаа гаргуулах хэрэгтэйшдээ. Сонгууль өнгөрмөц л банкууд зээлээ хаагаад удахгүй бодлогын хүү өндөр байна гээд зээлийн хүүгээ эргээд нэмэхгүй гэх баталгааг аль банк өгчөөд байгаа юм бэ. 20 жил 6 хувийн хүүгээр зээл төлүүлэх банк монголд байгаа юу
2012-03-16
банктайгаа гэрээ хийхдээ гэрээний нөхцөлүүдээ маш сайн харах хэрэгтэй. Гэрээний нөхцөлд заагдсаны дагуу л гэрээ хэрэгжин шүү дээ. Нэгэнт гэрээ хийсэн бол гэрээ бол гэрээ шүү дээ
та бүхэн хөөцөлдөөд үз. Тэгээд үнэн худлыг нь мэдэр. Ямар их дэмий цаг зав итгэл үнэмшлээ энд алдахаа мэдэр.
2012-03-16
Ану:
хэдэн хүртэл үргэжлэх юм ээ.
2012-03-16
Ану:
100 айлын орон сууц үнэн болвол яадаж монголчууд минь цэвэр цэмцгэр утаа униаргүй амьдарцгаах юм сан. 20 зуун гарчихаад байна
2012-03-16
hajaa:
Хоёр дахь удаагаа орон сууц авч байгаа бол татварын бодлого, эдийн засгийн хөшүүргэ талаар нь анхаарч зохицуулалт хийнэ. Үүнийг ирэх сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. tegvel bairtai humuus 2toh bairaa hunglultei uneer avaad unetei zarj boloh nee? iim l durak said hiigeed yavj bna shuu dee MAH malnuudaa
2012-03-16
irgen bold:
Хоёр дахь удаагаа орон сууц авч байгаа бол татварын бодлого, эдийн засгийн хөшүүргэ талаар нь анхаарч зохицуулалт хийнэ. Үүнийг ирэх сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцүүлнэ
2012-03-16
Сүх:
Зайлуул бусдын хийсэн юман дээр эзэн шиг сууж хүүдэгнэх гэж оролдохчоон болж байгаа юм байх даа
2012-03-16
zahialagch:
Romeo juliet yaagaad oroogui yum be, Dashdorj saidaa tedniihiig 100000 ail tusuld oruulaarai. Tuunees unetei barilguud orchihson bailee sh dee.
2012-03-16
naran:
amny bilgees ashdyn bilig gedeg manaihan er ni dandaa yumyg muugaar, muu talaas ni harah yum. Bas ajil hiij l bgaa yum baina shuu dee. Dandaa bie bienee muulahaa boli doo.
2012-03-16
ганаа:
Өнөөгийн 100000 айлын орон сууц хэмээх төсөл нь барилгын цөөн хэдэн монополь компаниудын захиалгаар хийгдэж байгаа хэрэг. Учир нь сонгуулийн үед эднээс асар их хөрөнгө татдаг гэсэн шүү дээ. 2008 оны сонгуулийн дараа МАН барилгын копманиудад нөхөн олговор өгсөн төдийгүй бас арилжааны банкуудыг хуурамж дампуурал гаргаж хөрөнгө мөнгийг нь зузаатгах арга хэмжээ авсан. Түннийг нь ч ард түмэн анзаараагүй өнгөрсөн. Яагаад заавал энэ хоёрыг дэмжиж хөрөнгө мөнгө шийдсэнг өнөөдөр хэн ч мэдэхгүй л явна
2012-03-16
С.Батболдын толгойг форматлаж вирусыг нь устгахгүй бол болохгүй байнаа найз минь
2012-03-16
Aagii:
Ene dashdorj gej erguu yum ooriin tolgoigui yum baih daa. Hiimel erelt bii bolgood une mash ih osgoloo shuu dee. Esvel toriin tolgoid baidag barilga, banktai oligarhi luivarchdiin zahialgiig guitselduulj baigaa yum bolov uu. Ene bol zugeer l ard tumneeree daajignaj baigaa hereg shuu dee. Yamar hanaj tsaddaggui erhmuud be.
2012-03-16
ШГ:
СОНГУУЛЬД НАМАА ЗӨВХӨН НАМАА ЯЛУУЛАХЫН ТУЛД ӨӨРСДӨӨ ЭРХ ЯМБАА АЛДАХГҮЙН ТУЛД ман-ЫХАН ЭНЭ САЛБАРЫГ Ч ТӨДИЙГҮЙ УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ ХОЙШ НЬ ТАТАЖ БАЙНА. бАРИЛГЫН ҮНИЙГ ӨСГӨХӨӨС ГАДНА ӨНӨӨДР БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ ҮНДЭСГҮЙ ХАЛАМЖИЙН БОДЛОГЫГ ЗӨВХӨН АМАЛСАН АМЛАЛТААСАА БОЛЖ ХАВТГАЙРУУЛАН ТАРААСНААС БОЛЖ МОНГОЛЧУУД БИД МАХАА Ч АВЧ ИДЭЖ ЧАДАХГҮЙ ТАЛХАА Ч ЦАДТАЛАА ИДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛЧООД БАЙГАА БИШ ГЭЖ ҮҮ.
2012-03-16
huyag:
songuuliin jujig taviad buhel buten neg tom salbaraa unagaj baigaa hun dee. Yamar ch beltgelgui jiliin 6 huviin huu gej yariad bairnii uniig 40-50 huviar hoorogdson hun ogtsroh yostoi baital ajlaa hiigeed l yavaad baih yumaa. Bank bolon barilgiin companiudiin lobbigoor ajil hiideg oligarhi. Unee 1 200 000 togrogoor hyazgaarlah baisan yum
2012-03-16
С.Батболдын 6 хувийн хүүтэй хулхи байрны зээлээс болж зохиомол эрэлт ихсэж үүнийг дагаад байрны үнэ огцом өссөн шүү дээ. 2 өрөө байр өнөөдөр 120 сая гараад явчлаа. Гэтэл барилгын матералын импортын татвар нь хэвээрэй оруулж ирж буй үнэ нь ч хэвээрэй ажилчиддаа тавих цалин нь ч хэвээрэй байгаа биш үү. иЙМ НӨХЦӨЛД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ Л ГАНЦХАН ҮНИЙГ ӨСГӨДӨГ ХУУЛЬТАЙ ЮМ
2012-03-16
hun:
aanhaa ajil heregch hun bololtoi dog shuu mongold ajil hiikh hun heregtei
2012-03-16