
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа гал унтраах ангиудад өнгөрсөн хоногт нийслэл хотоос гал түймрийн гурав, галын зөрчлийн гурав, орон нутагт гал түймрийн гурав, гал түймрийн нэг дуудлага тус тус ирсэн байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы V гудамжинд иргэн Б-ын дөрвөн ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн салаа, Хан-Уул дүүргийн VI хороо, Нүхтийн 14 дүгээр гудамжинд Б-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн салаа, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ техникийн захын хашаан дотор “Маргад оюу” 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаа тус тус унтраажээ.
Орон нутагт буюу Баян-Өлгий аймгийн Бугат сумын II багийн "Улаан толгой" гэдэг газарт иргэн С-ийн 3х3 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн III салаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын I багийн нутагт Хангамжийн хашаанд 30х15 метрийн хэмжээтэй Баавай төгөлдөр ХХК -ний складанд өвс шатаж байсныг Аврах, гал унтраах 31 дүгээр анги, Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон III баг иргэн Б-ын 13х10 метрийн харьцаатай өвөлжөө шатаж байсныг Аврах гал унтраах 61 дүгээр анги тус тус ажиллаж унтраасан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ