
Энэ сарын 14-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.3 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өсчээ.
Тухайлбал, махны үнэ энэ сарын 14-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 15.4 хувь, үхрийн махны үнэ 3.2-13.3 хувь, адууны махны үнэ 28.1 хувь, ямааны махны үнэ 26.9 хувиар өссөн байна.
Дунджаар нэг кг хонины /ястай/ махны үнэ 7057 төгрөг, үхрийн мах /ястай/ 7118 төгрөг, ямааны мах - 5750 төгрөг, адууны мах – 6314 төгрөг, хонины цул мах 7712 төгрөг, үхрийн цул мах 8638 төгрөгийн үнэтэй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ