Монгол судлаачид Торонто хотноо чуулж байна
Канад улсын Торонто хотноо Америкийн Монгол судлалын төв, Канад дахь Монгол соёлын төвтэй хамтран чуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтаар “Монгол судлал”-ын талаар санаал солилцох аж.
Хуралд хоёр улсын монголч эрдэмтдээс гадна Канад улсад суугаа элчин сайд Т. Залаа-Уул, АНУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ананд, Торонто хотын монголчууд, Хазара монголчууд оролцож байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ