
Зургаан хувийн орон сууц хөтөлбөртэй холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивын ачаалал өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлэн 5-6 дахин нэмэгдээд байгаа.
Учир нь орон сууц санхүүжилтийн корпорациас “эд хөрөнгө өмчилж байсан эсэх архивын түүхчилсэн” лавлагаа шаардсаны улмаас ийнхүү лавлагаа авах гэсэн иргэдийн хөлд дарагдаад байгаа юм.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архив өмнө нь дунджаар 60-70 лавлагааны мэдүүлгийн хуудсыг хүлээн авдаг байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 400 гаруй иргэний мэдүүлгийг хүлээн авч байгаа аж.
Энэ сарын 14-ны байдлаар нийт 5600 гаруй иргэний эд хөрөнгөтэй эсэх архивын лавлагааны мэдүүлгийн хуудсыг хүлээж аваад байгаагаас 2521 иргэний лавлагааны хариуг гаргаж өгчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ