Сонгогчдын нэрсийн жагсаалт гарлаа
2012-03-16

Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгуулийн насны иргэдийн мэдээллийг өөрийн байгууллагын www.burtgel.mn болон www.registrationmongolia.com цахим хуудсанд байршуулж, иргэн бүрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжийг хангажээ.   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1 д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.” гэж заасан байдаг.   Иймд иргэн бүр дээрх цахим хуудсанд хандаж “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах”  гэсэн цонхыг сонгон улмаар зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцаж зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарж өөрийн мэдээллийн үнэн зөвөө баталгаажуулах юм.   Харин өөрийн мэдээллээ шалгах явцад ямар нэгэн мэдээллийн зөрүү илэрсэн бол “алдааг мэдээлэх” хэсгийг сонгож харьяа аймаг, нийслэл, дүүргийн уг ажлыг шууд хариуцан ажиллаж байгаа иргэний бүртгэлийн ажилтнуудтай  хүснэгт дэх утсаар холбогдох боломжтой. Хэрэв шаардлагатай бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын 70123363, 350072 болон  бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд хандах хэрэгтэй юм байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
будлиан хутгаж дуусаагүй юу худлаа ярихаа болъё
2012-06-25
уукаааа:
та нар болиоч ээ хаана байгаан тэр нэрс чинь
2012-06-25
Дэмид:
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг вэб-д байршуулсан гээд байсан хаана байна. Энэ сайтаа ядаж жилд нэг шинэчилж баймаар банйа шүү, арай дэндүү юумаа.
2012-06-08
сайтаа нээгээч ээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ
2012-05-17
иргэн.мн:
1890 чинь ч авахгүй байна яагаад ингээд худлаа яриад байдаг юм бэ
2012-05-17
наранхүү:
Нэрээ шалгах гээд 5 удаа орлоо Сайт чинь нээгдэхгүй байна
2012-05-17
саруул:
Сайтаа ажиллуулж өгөөч нэрээ шалгах боломжгүй худлаа юм байн ш дэээ
2012-05-17
tuya:
ýíý 2 íàì áîëîí áóñàä æàãñààë öóãëààí õèéæ õóäëàà ÿðüäàã õ¿ì¿¿ñèéã áèø øààë ººð ñîíãîëò õèéõ õýðýãòýé òéèì ë öàã èðæ áèäýíä.
2012-03-16