Гадаадад байгаа монголчуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ

img

Унгарт амьдарч байсан болон ажиллаж байгаа монгол улсын иргэдийн тэтгэврийн асуудлыг шийдвэрлэгдэх боломжтой боллоо. Учир нь өнгөрөгч 2011 оны зургадугаар сарын 11-ний өдөр “Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулсан нь тус улсад ажиллаж амьдарч байсан болон ажиллаж байгаа монгол иргэдийн тэтгэврийн асуудал таатай шийдвэрлэгдэх боломжийг бүрдүүлсэн.   Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлэн олгож байх нөхцөл бүрдсэн бөгөөд Унгарт 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Монгол иргэдийн  тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэхээр болж байгаа юм.   Одоогийн байдлаар Унгар улсад Монголын 2000 гаруй иргэд сурч ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэдийн зөвхөн одоо ажиллаж шимтгэл төлж байгаа хугацаанаас гадна өмнө нь ажиллаж байсан хугацааг ч  тэтгэвэр тогтооход оруулан тооцох болсноороо Унгарт олон жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан манай олон мянган иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болж буй.   Уг хэлэлцээр энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд одоогийн байдлаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр хоёр талаас томилогдсон эрх бүхий байгууллагуудаас ажлын хэсэг байгуулагдаж, хэрэгжилтийн өмнөх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eh oronoo hund ued n gadaadad jargaj bgaa yumnuudad yu ogdog yum tendee l duusah heregtei
2013-01-15
Xutsad:
Ta ooroo ooriigee xen boloxoo ilchilj uunees xoish buu ooriigee doromjil
2012-03-26
иргэн:
чех улсад ажиллаж байгаа иргэдийн талаар энэ арга хэмжээнд оруулж болохгүй юу. Европын бусад орнуудтай харьцуулахад хамгийн их монгол иргэд ажиллаж байгаа улс шүүдээ. Үүнийг төр засаг анхааралдаа авна уу
2012-03-17
Хуц:
Золбинтож хүний газар алба юм шиг очиж биеэ оторлож хэвтчээд юугаа нэхээд байгаа юм. Чаддийм бол монголд ирээд татвараа төлөөд ажлаа хий. Та нар шиг бэртэгчингүүдэд өгөх илүү гарсан мөнгө алга. Зайл эсвэл тэр чигтээ
2012-03-17
Toshiba Notebook (i5, 15,6", 4GB RAM, 640GB Hard, GeForce 1GB) Vvнээс илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Gandirs Shopping Center -ийн 2 давхарт. Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таний захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м
2012-03-17
irgen:
Busad ulsuudad baigaa irgediin tetgevriin asuudliig shiideh heregtei baina!! ANU, yopon, german, angli...
2012-03-16