
Баяр ёслолын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, осол, хэрэг нэмэгддэг. Ирэх амралтын өдрүүдэд Цэргийн баяр тохиох тул энэ үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Өмнөх жилүүдэд дээрх зөрчлийн улмаас зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн, гэмтсэн осол нэлээд гарч байсан билээ. Иймээс Замын цагдаагийн газрын алба хаагчид баярын өдрүүд буюу гуравдугаар сарын 16, 17,18 нд шөнийн 02.00 цаг хүртэл ажиллаж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ