МАН-ын ахмадууд МАХН-ын үнэмлэхээ дурсгал болгон авч үлдэх хүсэлтэй байна

img

26 дугаар их хурлаараа намынхаа уугуул нэрийг сэргээсэн МАН-ын  ахмад гишүүд уулзацгаалаа. Тэд эх орныхоо нийгэм эдийн засгийн байдлыг дээшлүүлэх цаг болсныг ярьцгаав. Мөн  атарын гуравдугаар аян болоод фермерийн аж ахуйг шинэлэг байдлаар хөгжүүлэх  ёстойг намынхаа удирдлагуудад дуулгажээ. Ахмадууд намынхаа дотоод хагарлыг буруу шаан,  эв нэгдлээ сайжруулах ёстойг ярьж байлаа.  Түүнчлэн намын нэгдсэн бодлого шийдвэрийг биелүүлэх талаар удирдлагууд нь тааруу ажиллаж байгааг ч шүүмжилж,  намаас нь сонгогдсон гишүүд , намын удирдлагууд хуваагдаж, талцаж байгаа нь хөгшчүүлд таалагдахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл  “МАХН-гэсэн нэрээ авч үлдэхийг хүсэж байгаа Шинэбаяр, Энхбаяр тэргүүтэй гишүүд ч ахмадуудын дургүйг хүргэжээ.

Өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө намын нэрийг барьж, нам дотор  хагарган бутаргах ажил зохион байгуулж байна хэмээн дүгнэж байгаа гэнэ. Намын ахмад гишүүд монгол хүн бүр ажилтай, тогтмол цалин орлогтой байх нь эдийн засгийн хувьд хараат байх боломжийг бий болгоно. Хүн бүр эрүүл саруул байх нөхцлийг төрөөс хангаж өгвөл эрүүл монгол хүн улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээж чадна" гэж ярьцгаалаа.

Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ