
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Нийслэлийн иргэд энэ хуулийн дагуу 0.07 га-г Улаанбаатарт, 0.04 га-г зусланд үнэгүй өмчлөх эрхтэй юм.
Одоогоор Сонгино-хайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт есөн мянган га газрыг иргэдэд өмчлүүлэх нөөц байгаа аж. Дээрх нөөц газруудад ерөнхий төлөвлөгөө гарган Хан-Уул дүүргийн XVI хороо буюу Өлзийт тосгон, мөн тус хорооны Туул тосгон, Жаргалантын, Эмгэнтийн ам, Сонгинохайрхан дүүргийн төмөр замын дөрвөн гарам зэрэг газрыг хуулийн дагуу өмчлүүлэх юм байна.
Мөн Майхан толгой, Хуурай мухар, Гоодой, Сэлх, Бэлхийн ам, Шадивлан, Ар согоот, Жигжид, Толгойтын зүүн, Баруун салаа зэрэг 19 байршилд 398.58 га газрыг иргэдэд өмчлүүлэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ