
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас НИТХ, Нутгийн удирдлагын холбоо, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран иргэдийн нийтийн хурлын дарга, хороодын засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уг арга хэмжээний гол зорилго нь цагийн үеийн холбогдолтой болон танин мэдэхүйн чанартай мэдээ мэдээллийг хүргэхэд оршиж байгаа аж.
Энэ удаагийн сургалтаар төвлөрлийг сааруулж биеэ даан ажиллахад иргэдийн оролцоонд тулгуурлахын учир холбогдол, УИХ, Орон нутгийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл зохион байгуулалтын ажил, анхаарах асуудал, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, бүтээн байгуулалтын ажил болон гамшиг тохиолдсон үед хороодын дарга нар хэрхэн ажиллах талаарх зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ