
Онцгой албан татварын хуулинд өөрчлөлт орж гаалиар орж ирэх машинуудын татвар нэмэгдсэн билээ. Ингэснээр хуучин машин хилээр нэвтрэх боломжгүй болсон. Үүнтэй харьцуулахад өмнөх саруудтай харьцуулахад машины үнэ 300-800 мянган төгрөөр буурсан байна.
Тухайлбал, "Nissan terrano" 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 16 саяас 15,5 сая, "Pajero" 22 сая, "Тоyota 4wd" 16 сая, дизель хөдөлгүүртэй "Land 100" 43 сая, "Range rover" 45 сая төгрөгийн үнэтэй байна. Мөн "X trail" 16 сая, "Hоnda CRV" 16.5 "Teana" 13,5 сая, "Кluger" 20 сая, "Маrk 2" 10,5 сая "Carina" есөн сая, "Terrano" 16 сая, "Pruis" 6.5 сая "Тоyоtа" 7 сая, "Honda Civic" 15 сая, "Ноnda Fit" 6.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин спорт загварын машинууд 21-22 сая төгрөгийн үнэтэй байна.
"Да хүрээ" зах дээр хамгийн эрэлттэй байгаа машин бол "Prius" байна. Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдэгээрээ ийнхүү эрэлттэй байгаа аж. 2005 онд үйлдвэрлэгдсэн Тoyota үйлдвэрийн "Pruis-20" маркийн машиныг 11 саяын үнэтэй байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ