Цагдаа нар сард дунджаар 200,000 төгрөгийн цалин авч байна
Цагдаа нарын сарын цалин дунджаар 200 мянган төгрөг байдаг байна. Өнгөрсөн 10 сард уг нь төрийн албан хаагчдын цалин 30 хувиар нэмэгдсэн. Энэ нэмэгдэл ороод цагдаа нар 200 мянган төгрөг авч байх юм. Ийм байхад орон байртай болно , нийгмийн асуудлаа зохицуулна гэдэг хүндрэлтэй байдаг гэж байна. Дээр нь 2008 оны 7 сарын нэгний үймээн самуунаас болоод иргэд цагдаа нарын талаар таагүй бодолтой болж, цагдаагийн нэр хүнд унасан гэж байлаа.
Цагдаа нарын нийгмийн асуудлыг төрөөс анхаарах цаг болсныг энд хэлэх байна. ӨНөөдөр тэд өөрсдийнхөө өмнө тулгамдаж байгаа чөдөр тушаа болоод байгаа бүх асуудлаа ний нуугүй ярьцгааж байлаа. Уг нь УИХ-ын гишүүд болоод засгийн газрын гишүүдээс хэн нэг нь орж ирж чих тавих байх гэж найдаад төрийн ордонд энэ арга хэмжээг зохион байгуулсан байж мэднэ. Гэвч энэ арга хэмжээнд эрхэм хууль санаачлагчид огтхон ч анхаарсангүй. Ядаж хууль зүй дотоод хэргийн сайд Нямдорж гуай хүчний байгууллагынхан яг юу ярьж байгааг, тэдэнд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг сонссон бол арай өөрийг бодохоор байлаа. "Цагдаа таны төлөө" үндэсний хэмжээний зөвлөгөөн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жил бүрийн энэ өдөр уламжлал болгохоор цагдаагийн байгууллага зорьж байна. Ж.Батхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ