Сүхбаатар дүүрэг гэрэлтүүлгээ нэмэгдүүлжээ
Сүхбаатар дүүргээс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, дүүрэг, хороо, гудамж талбайн тохижилтыг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох зорилгоор 12, 13, 14, 15, 16 дугаар хороо, ерөнхий боловсролын есдүгээр дунд сургууль хоёрдугаар цэцэрлэгийн орчмыг бүрэн гэрэлтүүлжээ.
Тус дүүргийн удирдлагууд өнгөрөгч пүрэв гарагт гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтын байдал, ажлын гүйцэтгэлтэй танилцсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийнхэн өнгөрөгч 2011 онд нийтийн эзэмшлийн зам дагуу нийт 2455 ш, орон сууцны хороолол дунд 1092 ш, гэр хороололд 1754ш гэрэлтүүлгийг шинээр хийсэн аж.
Эдгээр гэрэлтүүлгийн чанарт анхаарч эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын хугацаа урт, тусгал сайтай лэд гэрэлтүүлгийг сонгон байршуулжээ. Харин энэ онд үлдсэн хороодын гэрэлтүүлгийг бүрэн дуусгахаар нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажлаа үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ