Хавьер Эрнандес “Манчестер Юнайтед”-тай шинэ таван жилийн гэрээ байгууллаа
Английн “Манчестер Юнайтед” багийнхаа мексик довтлогч Хавьер Эрнандестай шинэчилсэн гэрээ хийлээ. Шинэ гэрээний дагуу мексик довтлогч “Улаан чөтгөрүүд”-д таван жилийн турш тоглох юм байна. Түүний цалингийн хэмжээг ч нэмсэн ажээ.
“Бид Хавьерын гэрээг шинэчилсэн. Шинэ гэрээ таван жилийн турш хүчинтэй байх болно. “Реал” түүнд санал тавьсан талаар надад мэдэх юм алга. Хавьер хэзээ ч бидэнд өөр багт очих талаар дурсаж байгаагүй. Түүний шинэ цалингийн хэмжээг ил зарлахаас түдгэлзэж байна. Гэхдээ мэдээж, өмнөхөөсөө ихэссэн. Гэвч Руни, Нанигийн авдаг цалинтай зүйрлүүлж бол болохгүй” гэж Хавьер Эрнандесийн бие төлөөлөгч The Telegraph-д өгүүлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ