
МХЕГ-аас “Мал нядлах, мах боловсруулах” үйлдвэрүүдэд техник, технологи, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж байгаад шалгалт хийжээ.
Шалгалтад “Жаст Агро” ХХК-ны Дорнод аймгийн “Дорнод мах маркет” салбар, Сүхбаатар аймгийн “Сүхбаатар мах маркет”, “Нэмэр их” салбарууд, Сэлэнгэ аймгийн “Гачуурт мах”, Завхан аймгийн “Тэс хүнс,” “ЭДГС” ХХК, Хэнтий аймгийн “Мах экспорт”, Ховд аймгийн “АТАБАБА”, Баян-Өлгий аймгийн “Азык”, Улаанбаатар хотын “Миста”, “Монгол Эко мах”, “Саян-Уул”, “Хүн-Од”, “Хатансүйх трейд”, “Их бодонч” ХХК-ны мал нядлах, мах боловсруулах нийт 15 үйлдвэр хамрагдсан байна.
Мал нядлах үйлдвэрүүдийн технологийн дамжлагын ажиллагсадын ариун цэвэр, хувцас солих, угаах, хатаах өрөөнүүдийн байршил, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хооллох газарт орох, ариун цэврийн өрөөнд орох, гарахдаа гар угаах ариутгах нөхцлөөр бүрэн хангагдаагүй, дээрх нөхцлийг бүрдүүлсэн ч ажиллагсад нь хэрэглэж хэвшээгүй байжээ.
Хянан шалгалтад хамрагдсан мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд нядлагааны өмнө серологийн шинжилгээг мал нэг бүрт хийдэггүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй, нядалгааны шугаманд тавих мал эмнэлгийн үзлэг хийх малын эмчийн тоо хангалтгүй, лабораторийн эм урвалж, багаж тоног төхөөрөмжөөр хангасан боловч лабораторийн мэргэжилтэнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, багаж, тоног төхөөрөмжийн ашиглалт хангалтгүй байгаа нь тогтоогдсон байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ