Алтан соёмбыг сүндэрлүүлэхээр хандив цуглуулж байна

img

Монгол Улсын хамгийн том боомт хот болох Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Соёмбо “ ёслол хүндэтгэлийн цогцолбор барихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг цогцолбор нь манай улсын нутгаар дамжин өнгөрч буй зорчин явагчид, гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, нийт ард иргэдийн ёслол хүндэтгэлээ илэрхийлдэг, омог бардам эх оронч үзлийг бадраах зорилготой гэнэ. “Соёмбо” цогцолборын өндөр нь нийт 17 мкв байх ба цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн, ёслол хүндэтгэлийн талбай бүхий цогцолбор байх юм. Үелсэн дугуй шат, дөрвөн хүчтэн товойлгон дүрсэлсэн сийлбэртэй, гурван метр өндөр дугуй суурин дээр есөн метр өндөр алтадсан төмрөөр бадамлянхуа цэцэг урлана. Түүний дээр дөрвөн талт Соёмбо сүндэрлэх аж. Өнгөрсөн оны есдүгээр сард цогцолборын шав тавьсан бөгөөд нээлтийн ажиллагааг 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд товлосон ч санхүүгийн болон бусад зарим нэгэн байдлаас болж 2012 оны хавар уг цогцолборын ажлыг дуусгахаар болов. Тиймээс хандив цуглуулах замаар санхүүгийн үүсвэр бүрдүүлж байгаа ажээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жааги бааги 2:
соёмбо чинь нанжвандан гэдэг тэмдгийн товчилсон хэлбэр юм шүү дэ. Нанжванданг хубилай хаан анх төрийн туганд оруулсан юм билээ. тиймээс соёмбо монгол төрийн туганд аль 13 зуунааас бсан гэж хэлхэд буруудахгүй юм
2013-02-23
halhiin buyan zayag deedel
2012-06-30
Болд:
Халхын Богд байгаад сүүлд нь буюу үхэхийнхээ өмнө хүртэл Манжийн хаадын ширээний тахилч лам байхдаа Монголдоо нэвтрүүлсэн Соёмбо гээчийн эхлээд сайвтар судалж байж хөдөлсөн дээр байх шүү. Манж нар алсын хараатай улс төр хийж байсан байдаг, юу ч байгаа юм билээ.
2012-03-19
жааги бааги 2:
соёмбо чинь нанжвандан гэдэг тэмдгийн товчилсон хэлбэр юм шүү дэ. Нанжванданг хубилай хаан анх төрийн туганд оруулсан юм билээ. тиймээс соёмбо монгол төрийн туганд аль 13 зуунааас бсан гэж хэлхэд буруудахгүй юм
Naad elsend daragdsan zamaa, baishingaa ter elsnees ni ehleed salgaachee.
2012-03-19
sanaa:
Ereenees haragddag baival shan shu
2012-03-19
zuv:
shan sanaa bn eh oron min ugtaj bn gesen baharhal mgl hun burt turj bh bolno mglchuud dandaa yaduu yavahgui
2012-03-19
х:
хайран мөнгө
2012-03-19