
Улаанбаатар хотноо маргааш Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Эдийн засгийн хөгжлийн ажлын хэсгийн II хуралдаан болно.
Энэхүү хурал Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдах бөгөөд Монголын хэсгийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайван, Оросын хэсгийг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африкийн газрын орлогч дарга, Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн орлогч дарга Е.Н.Попов нар тус тус тэргүүлэх юм байна.
Хуралдаанаар Монгол-Оросын худалдаа, эдийн засгийг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ