
Багануур дүүрэгт хөрөнгө оруулалтын ажлууд хэрэгжиж эхэлсэнээр 2008 онд Багануур дүүрэгт 900 сая төгрөг, 2011 онд 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж, 10 дахин нэмэгдсэн байна.
2011 оны сүүлээр Нийслэлээс таван ажил хийгдэхээр төлөвлөсөн талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Бүх дүүрэгт усан бассейн бүхий спорт цогцолбор барих ажил мөн адил Багануур дүүрэгт хийгдэж эхэлсэн байна.
Энэ онд тус дүүрэгт нийт 3,2 тэрбум төгрөгөөр зургаан ажил хийгдэх аж. Үүнээс Жижиг дунд үйлдвэрийн төв, 850 хүний суудалтай соёлын ордон Боулингийн төв байгуулах, Багануур дүүргийн зам засварын ажил зэрэг эхний ээжлийн ажлууд эхэлжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ