Дауны өдрийг тэмдэглэнэ

img

Энэ сарын 23-нд Дэлхийн өнцөг булан бүрт Олон Улсын Дауны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жилийн уриа нь Дэлхийн өнцөг булан бүрт “Бид сурмаар байна- Бидэнд боломж олгооч” уриан доор хийгдэж байгаа бөгөөд энэхүү өдөр та бүхэн  Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүд хэрхэн юу хийж бүтээж чаддаг, ямар мэдлэгийн гоц ухаантай байдагийг үзэж харах боломжтойгоороо онцлогтой байх юм.   Манай улсад 2007 онд анх Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах ТББ байгуулагдсан бөгөөд Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, сурч боловсрох, нийгэмшихэд нь туслах зорилгоор  байгуулагджээ. Тус байгууллага Монголын хромосомын өөрчлөлттэй хүүхдүүд, тэдгээрийн гэр бүл, дэмжигчдийн хүрээнд жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ  сарын 25-ны бямба гаригийн 15.00 цагт, хуучнаар Ленин клуб, Golden Lounge-д тус холбооны үйл ажиллагааг байнга дэмжиж өөрсдийн хувь нэмрээ тогтмол оруулж байдаг МУИС Ротаракт клубын гишүүн залуучууд, Монголын Хүүхэлдэйн театрын жүжигчид, эцэг эх, гэр бүл, тэдний найз нөхөд, сайн санаат дэмжигч туслагчдын оролцоотойгоор нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөх юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Delgertsetseg:
Sain bnau? Minii ohin down.y ham jintei odoo 2 nast. Ndd ene baiguullagyn hayag blod holbo barih utasyg n ugch tuslaach....
2013-03-12