
“Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос санаачлан Жендэрийн үндэсний хороотой хамтран 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “Нийгмийн хөгжилд оюутнуудын оролцоо” сэдэвт уулзалт-ярилцлага зохион байгуулсан билээ.
Тус уулзалт-ярилцлагаас гарсан санал, санаачлагыг хэрэгжүүлэх зорилгоор МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СЭЗДС, ХААИС, СУИС, Их Засаг, Орхон, Сэрүүлэг зэрэг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудыг төлөөлөн оюутнууд уулзаж ярилцлаа.
Ярилцлагаар дээрх оюутнууд өөр өөрийн сургууль дээр “Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны дэргэдэх “Оюутан эмэгтэйчүүдийн клуб” зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалт-ярилцлага нь оюутнуудын нийгмийн хөгжилд оролцох, оролцоог дэмжихэд ихээхэн ач холбогдол өгөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ