Гамшгийн үеийн сургалт зохион байгууллаа

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой комиссын бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга нар, томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах штабын дарга нарт сургалт зохион байгуулжээ.   Сургалтаар гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмуудыг хэрэгжүүлэх, болзошгүй гамшгийн үед аврагчдыг ирэхээс өмнө иргэд өөрсдийгөө болон бусдыг аврах дадлага туршлагатай болгоход чиглэгдсэн байна.   Энэхүү сургалт нь 2009 оны Засгийн газрын 157-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого”, “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах журам, Засгийн газрын 2011 оны 340-р тогтоолоор батлагдсан Хүч хэрэгслийг дайчлан гаргах журамын дагуу зохион байуулагдсан юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ