Улаанбаатар хот орчимд 81 удаа газар хөдлөлт болжээ

img

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх,эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар газар хөдлөлтийн идэвхжилт, төлөв байдал болон газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах хамтарсан семинарын тухай түүнчлэн газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах техник, тоног төхөөрөмжийн хангалтын байдлын тухай мэдээллийг  сонслоо. 2011 онд  манай орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 25600 гаруй сул болон хүчтэйвтэр газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төвийн тархалтыг судлан авч үзвэл Монгол Алтай, Говь-Алтайн нуруун дахь газар хөдлөлтийн голомтууд, мөн 1970 онд  магнитуд нь 7.0 хүрч, хүчтэй газар хөдлөлт болж  байсан Үүрэг нуурын бүс нутаг, Монголын хойд хэсэгт орших Бүсийн голын болон хангайн нурууны зүүн заагт орших Могодын бүсүүдэд газар хөдлөлтийн идэвхжилт өндөр байгаа нь ажиглагдаад байгаа ажээ. 2011 онд болсон газар хөдлөлтийн горимын судалгааны үр дүнгээс  3 идэвхжилтийг онцоллоо. Алтай нурууны дагуу энэ бүс нутагт магнитуд нь 5 хүрсэн хүчтайвтэр газар хөдлөлт өнгөрсөн онд 6 удаа болжээ. Эдгээрээс 4 нь 1957 оны хагарлын бүс орчимд, харин 2 нь энэ бүсийн баруун, зүүн үзүүрээр болсон байна. Ялангуяа 2011 оны 8 дугаар сарын 27-нд  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт магнитуд нь 6 гарсан хүчтэй газар хөдлөлт болсон нь 1957 онд  үүссэн эвдрэлийн бүс нь цааш үргэлжлэн эвдэрч болзошгүйг мэдээлэлд дурьдаж байв. Харин 2011 оны  гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлтөөс хойш 10 хоногийн дараа манай улсын Дорноговь аймгийн Алтанширээ, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутгийг дамнасан газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж эхэлжээ. Энэ бүс нутагт нийтдээ 7 удаа их бага хэмжээгээр газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн шинэ идэвхжилтийн бүс үүсч байгааг мэргэжилтнүүд тайлбарлалаа. Харин Улаанбаатар хот орчмын хувьд нийт 81 удаа газар хөдлөлт болоод байгаагаас магнитуд нь 3 хүрсэн газар хөдлөлт гурван удаа болжээ. Газар хөдлөлтийн гамшгийн үед ашиглагдах техник, тоног төхөөрөмжийн хувьд хийлдэг дэрний ком,  гар ажиллаагтай аврах ажлын багаж, даацын тулгуур бэхэлгээ, бетон бутлагч,бетон  зүсэгч, биеийн дулаанаар хайгч зэрэг төхөөрөмжүүдийг аваад байгаа юм байна. Харин семинарын хувьд Монгол Япон улсын гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо энэ гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх хохирлыг бууруулах хамтарсан семинарыг зохион байгуулах гэж байгаа аж. Газар хөдлөлт болсон үед зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах бөгөөд газар хөдлөлт болсон үед ямар туслалцаа үзүүлэхийг  энэ сургалт семинариар үзүүлэх юм байна. Мэдээлэлтэй холбогдуулж зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган зөвлөлөөс албан даалгавар гаргахаар боллоо. Зөвлөлийн дарга, Монгол улсын шадар сайд М.Энхболд хуралдааны төгсгөлд хэлэхдээ зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө гаргаж байгаа. Энэ төлөвлөгөөний биелэлтийг шалгах сургалт явуулах нь чухал гэдгийг онцлоод, иргэдэд ч мэдээллийг зөв хүргэх хэрэгтэй гэдгийг холбогдох албан тушаалтнуудад санууллаа.  Газар хөдлөлт  болж байгаа учраас үүнийгээ дагаад бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, ажлаа чамбайруулахыг ч үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Та ямар компьютер нөvтбvvк хайж байна? Жинхэнэ ажил хэрэгч хvмvvст, шинийг эрэлхийлэгчидэд, жинэхэнэ gamer-vvдэд мөн энгийн хэрэглээний гээд таний сонирхолд нийцсэн компьютерvvд манайд байна 1ОООзахиа с о м Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvp
2012-03-20