Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид номын дуу сонсож байна

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн уг сургалтад аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нийт 40 хүн хамрагдаж байгаа юм.   Сургалтын агууллагын хувьд хяналтын хуудас ашиглаж, хяналт шалгалт хийх аргачлал, байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хамтарсан хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.   Тодруулбал,  сургалтанд хамрагдаж буй байцаагчид гурав гураваараа 13 бүлэг болж Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хийх хяналт шалгалтыг хяналтын хуудсаар хийж, илэрсэн зөрчилд тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх практик дадлагыг эзэмшүүлснээр тухайн шалгалтын үр дүн дээшилнэ гэж сургалтыг зохион байгуулагчид үзэж байна.   Дээрх сургалтанд оролцсон байцаагчид мөн 22, 23 нд зохион байгуулагдах “Нэн түрүүнд ХАБ” /Хөдөлмөрийн Аюулгүй Байдал/ сэдэвт бага хурал, үзэсгэлэнд оролцохоор болсон байна   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ