Шинэ лаборатори наймдугаар сард ашиглалтад орно

img

Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Зао Чинмао тэргүүтнй төлөөлөгчид болон Монгол улсын сангийн яамны Зээл тусламжийн бодлого хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа нарыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ.   Уулзалтаар шинэ лабораторийн сүлжээ байгуулах асуудал болон Нэгдсэн төв лабораторийн барилгын үйл явц, тулгарч буй бэрхшээл, санхүүжилтийн талаар мэдээлэл солилцсон байна.  Монгол улсын Засгийн газрын 2012 оны төлөвлөгөөнд наймдугаар сард шинэ лабораторийг хүлээн авахаар товлогджээ. Энэ талаар МХЕГ-ын дарга Р.Содхүү “Хүнсний аюулгүй байдлын асуудлыг лабораторигүйгээр төсөөлөхийн аргагүй юм. БНХАУ-ын Засгийн газраас энэ чухал үйл ажиллагааг санхүүжүүлж, хугацаандаа бидэнд хүлээлгэж өгнө гэж найдаж байна. Цаашид нягт холбоотой хамтран ажиллах болно” гэжээ.   Ноён Зао Чинмао “Манай Засгын газраас уг лабораторийг аль болох хурдан хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж, байгуулахыг зорьж байгаа. Барилгын зураг төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар зөвлөлдсөн нь үр дүнтэй уулзалт боллоо ” хэмээн хамтран ажиллахдаа таатай байхаа илэрхийлсэн байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ