
Жил жилийн хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн ойн түймэр хөдөө орон нутагт асдаг. Энэ жилийн ойн түймрийн эхний тохиолдол Архангай аймагт гарлаа. Тодруулбал, тус аймгийн Төвшрүүлэх сумын нэгдүгээр багийн нутаг “Шар булагын даваа” гэдэг газар энэ сарын 15-нд 25 га талбайд гарсан хээрийн түймэр гарч, түүнийг бүрэн унтражээ.
Иймд хаврын хуурай салхитай энэ өдрүүдэд орон нутгийн болон аялж зугаалж буй иргэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ил задгай гал гаргахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ