
"Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих”, Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны 20 жилийн ойг угтах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалт зөвлөгөөний болжээ.
Зөвлөгөөний үеэр аж ахуйн нэгжүүд “Саппоро” үйлчилгээний төвийн урд талбайн тохижилтийн ажлыг сэргээн засварлах, тус төвийн орчимд байнга хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, биеэ үнэлэгчдийг болон тэднийг авч байгаа хүмүүст тодорхой арга хэмжээ авч баривчлах, гудамжний нүүрний эгнээг камержуулах, архаг архичдыг баривчлуулах зэрэгт хүчээ нэгтгэх, дээд байгууллагаас тодорхой хэмжээний дэмжлэг авах талаар санал солилцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ