Нөөцийн махны үнэ нэмэгджээ

img

Засгийн газар энэ хавар 12 мянган тонн нөөцийн мах зах зээлд гаргах шийдвэр гаргасан. Ингэхдээ малчдаас мах худалдан авдаг компаниудын 12 мянган тонн махны киллограм тутамд 800 төгрөгийн урамшуулал олгоод 3700 төгрөгөөр зарахаар тохирчээ. Энэ тохиролцоонд тулгуурлан нөөцийн мах бэлтгэсэн компаниуд цагаан сарын өмнө 4000 тонн мах зарсан гэдэг. Гэвч ихэнх нь махаа худалдаанд гаргалгүй ченжүүдэд нууцаар өгч 6000 төгрөгөөр зарзаруулаад байгаа аж. Махны бизнес эрхэлдэг компаниуд 2011 онд 120 тэрбум төгрөгийн мах худалдан авсан гэж мэдээлснээс үзвэл одоо 100 гаруй мянган тонн мах байх бололцоотой. Өнөөдрийн байдлаар нөөцийн үхрийн мах 3700, хонь 3200, ямаа 2600 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Монголын махны холбооны нарийн бичгийн дарга И.Баттогтох “Манай холбооны удирдах зөвлөл хуралдаад махны үнийг шинэчлэн тогтоосон. Үхрийн мах киллограм нь 5500, ямааны мах 4000, хонины мах 5100 болгохоор шийдсэн. Харин хотын захиргааны зүгээс ямар нэг зөвшилцөл, хариу хэлээгүй байгаа учраас зарлаагүй байна” гэлээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

роgjii:
бүгдээрээ солонгосоос мах захич ачуулия тэнд хямд байнаа хүмүүсээ... хужаа нараас эх орноо аваря!!!
2012-03-24
zochin:
eeeee bolimoor ymaa...er ni mah nuutslene gedeg chini ard tumniig shulah gesen hedhen hunii arga zali gedeg ni shuud haragdaj bna shuu dee...muuhai mongol hunuus... Монголын махны холбооны нарийн бичгийн дарга И.Баттогтох bolon tuunii nohod
2012-03-20
çî÷èí:
Ìàõíû ÷åíæ¿¿äèéí ñàíàëààð ¿íý òîãòîîæ áàéãàà èéìýðõ¿¿ ìàëóóä óëñ îðíûã ñ¿éðýëä õ¿ðãýõ áîëíî.Ìàõíû õîëááîîã-̺íãºíèé õîëáîî áîëãîæ ÷àääàã ñàéí äàðãà íàð òºð¿¿ëæ áàéãàà íü òºðèéã äîðîìæèëæ àðä ò¿ìíèéã íü õîîñðóóëàõûã õàðààä ë áàéõ óó??
2012-03-20