“Mines and Money-2012” эхэллээ

img

Дэлхийн санхүүгийн шинэ төв хэмээгдэх Хонконгод өнөөдөр “Mines and Money 2012” чуулга уулзалт эхэлж байна. Энэхүү чуулга уулзалтын цар хүрээ улам тэлж, бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон арга хэмжээнд тооцогдох болсон билээ. Тав хоногийн турш чуулах энэ удаагийн хурлаар Роберт Фридланд, Нев Повер, Дональд Линдси, Петер Кукиелски зэрэг уул уурхайн томчууд илтгэл тавина. Хилийн чанадад зохион байгуулагдах томоохон арга хэмжээг газар дээрээс нь сурвалжлан Монголын олон нийтэд хүргэхийг зорьдог “Mongolian Mining Journal” сэтгүүл энэ удаагийн чуулга уулзалтаас уул уурхайн шинэ мэдээ мэдээлэл бүхий сурвалжлагуудаа бэлтгэн хүргэх юм. Мөн сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” студи “Mines and Money 2012” арга хэмжээ болоод Хонконгийн санхүү, эдийн засгийн хөгжлийн талаар сонирхолтой, шинэлэг нэвтрүүлгүүдийг цувралаар бэлтгэн хүргэхээр ажиллаж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ