
Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран "Бид агаарын бохирдлын эсрэг юу хийж чадах вэ?" эссэ бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийг сурагчдын дунд зохион байгуулах гэж байна.
Агаарын тухай хууль, дүрэм журам, агаарын бохирдлын талаар мэдээлийг сурталчлан таниулах, сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд уг уралдааны зорилго чиглэж байгаа юм.
Ирэх сарын 1-наас зохион байгуулах уг уралдаанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид 450-500 үгтэй эссэ бичиж оролцох боломжтой юм. Уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдийг байр эзлүүлэн, мөнгөн шагналаар шагнах ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ