
АНУ-ын Тагнуулын төв агентлагийн хийсэн судалгаагаар Монгол Улс дундаж наслалтаараа 154 дүгээрт жагссан байна.
Тус агентлаг өнгөрсөн жил судалгаандаа 190 гаруй орныг хамруулан жагсааж байсан бол энэ удаа Хятадын Хонконг, Макао, Тайванийг тусгайлан оруулж 221 орныг дундаж наслалтаар нь жагсаажээ.
Судалгааны тайланд дурдсанаар монголчуудын дундаж наслалт өнгөрсөн жил 67.65 жил байсан бол энэ жил 68.63 болж нэмэгджээ. Үүнд эрэгтэйчүүд дунджаар 66, эмэгтэйчүүд арай илүү буюу 71.23 жил насалж байна гэж тооцоолсон байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ