
“Шинэ орон сууц 2012” үзэсгэлэн яармаг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МҮЭСТО-д болох гэж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Улаанбаатар хотод барьж байгаа болон, ирэх дөрвөн жилд барихаар төлөвлөж байгаа орон сууцны хотхон хороолол, барилгуудын тухай цогц мэдээллийг хүргэх ач холбогдолтой юм.
Энэ үеэр иргэд 40 гаруй компаний орон сууцны 60 гаруй хотхон, хорооллын мэдээллийг авах боломжтой аж. Орон сууцны барилгуудын байршлыг дүүргүүдээр ангилж, үнэ ханш, өрөөний зохион байгуулалт, давуу талууд, борлуулалтын албаны хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл, арилжааны банкуудийн зээлийн мэдээллүүд, орон сууц худалдан авахтай холбоотой зөвлөгөөг өгөх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ