
Улаанбаатар хотын автозамын удирдлагын төвөө өчигдөр нийслэлийн хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрсөн жоооч нарын тээврийн хэрэгслийн дугаарыг зарлаж байна.
Энэ өдөр нийт 383 удаа хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон тохиолдол бүртгэгдэж, 0273 УНС, 0455 УНЭ, 0666 УБҮ, 1369 УНМ, 2064 УНЦ, 2424 УНС, 4882 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нар 2-3 удаа хурд хэтрүүлэн давхижээ.

Харин гэрэл дохио зөрчсөн 632 тохиолдол бүртгэгдсэнээс 0549 УНБ, 0906 УБС, 1017 УБҮ, 3364 УНМ, 3764 УНИ, 3989 УБЦ, 4460 УБЗ, 4900 УНЛ, 5506 УНЗ, 9193 УНЛ, 9484 УНО, 9998 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар улаан гэрлээр хөдөлгөөнд оролцсон байна.
Дашрамд дуулгахад, Улаанбаатарын автозамын удирдлагын төвд бүртгэгдсэн дугаарууд Замын цагдаагийн газарт дүрс бичлэгийн хамт хүргэгддэг. Ингэснээр дүрэм зөрчсөн жолооч нарын автомашин жолоодох эрхийг хасах арга хэмжээ авдаг аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ