Гамшгаас урьдчилан сэргийлэх семинар эхэллээ

img

Улаанбаатар хотын гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг  бууруулах талаар Япон Монголын засгийн газрын хамтарсан семинар өнөөдөр эхлэнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг семинарын гол зорилго нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд  хоёр улс туршлага солилцож, манай улсын холбогдох байгууллагуудын гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй хот байгуулах зэрэг тус салбарт Япон Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд орших юм. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 157, 2011 оны 339, 340 дүгээр тогтоолууд, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн 2011 оны 08 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газар,  Нийслэлийн Онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулийг нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт  энэ сарын 22-ны өдөр зохион явуулах гэж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ