Үндэсний нүүрсний уурхайн нэмэлт хувьцаа гарахад бэлэн боллоо

img

Уншигч та бүхэнд Монголын хөрөнгийн зах зээл дээр удахгүй гарах гэж буй шинэ бүтээгдэхүүн болох “Шарын гол” ХК-ийн нэмэлт хувьцааны талаарх мэдээллийг бэлтгэн хүргэх үүднээс Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн, брокер дилер, андеррайтерийн “БиДиСЕК” ХК-ийн харилцагчийн албаны ахлах брокер О. Уранбайгальтай ярилцлаа. Монголын Хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч буй хувьцааны талаар ярилцлагаа эхэлье. Манай улсын хойд бүсийг эрчим хүчний нүүрсээр хангадаг нүүрсний томоохон уурхайн нэг болох  “Шарын гол” ХК нь  нэг бүр нь 11,117 төгрөгийн үнэтэй 1,707,404 ширхэг энгийн хувьцааг  Монголын хөрөнгийн зах зээл дээр санал болгож, компанийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлэх зөвшөөрлийг  “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ноос 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авсан юм.

Хувьцааг зах зээлд санал болгохдоо эхний ээлжинд хуулинд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэхүү эрхийг 2010 оны 8 дугаар сарын 31-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэх өдөр буюу 2010 оны 7 дугаар сарын 31-нээр хувьцаа эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчид эдлэх юм. Тиймээс уг эрхийг хэрэгжүүлэх хугацаа 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар болсон тул эрхээ хэрэгжүүлээгүй, үлдсэн хувьцааг олон нийтэд худалдахаар санал болгож байгаа юм.

Тус хувьцааг худалдаж авах доод үнийг 11,117 төгрөг байхаар тогтоож захиалгын бүртгэлийн аргаар худалдан авах саналыг хүлээн авч байгаа. Өнөөдрийн байдлаар “Монголын хөрөнгийн бирж” дээр  “Шарын гол” ХК-ийн хувьцаа 12,900 төгрөгт хүрч хаагдсан. Тиймээс нэмэлтээр гарч буй хувьцаа нь хөрөнгө оруулагч нарт зах зээл дээрх ханшаас бага үнээр худалдан авах боломжтой байгаагаараа давуу талтай юм.

Дээрх ярианд дурдсан “Захиалгын бүртгэлийн арга”-р захиалга авах талаарх мэдээлийг өгнө үү? Захиалгын бүртгэлийн арга нь гэдэг нь хөрөнгө оруулагчдаас тухайн хувьцааг худалдан авахаар ирүүлсэн захиалгын дүнд үндэслэн олон нийтэд худалдах үнийг тогтоох аргыг хэлдэг. Ингэхдээ нийт захиалгын жигнэсэн дундаж үнэ, үнэт цаасны борлуулалтаас олохоор төлөвлөсөн  хөрөнгийг бүрэн бүрдүүлэх боломжит үнэ, аль болох олон хөрөнгө оруулагчийн захиалгыг биелүүлэх боломжит үнэ зэргийг харгалзан үнийг тогтоож захиалгыг биелүүлдэг гэсэн үг.

Хувьцааг худалдан авья гэвэл хэнд хандах вэ? Иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн үйлчлүүлдэг   Брокер, дилерийн компани дээрээ очоод захиалгаа өгөх, мэдээлэл авах  боломж нь бүрэн нээлттэй байгаа. Гол анхаарах зүйл бол захиалга өгөхдөө  тухайн хувьцааг худалдан авахад шаардагдах мөнгийг үнэт цаасны дансандаа байршуулсан байх хэрэгтэй. Ингэснээр таны захиалга баталгаажиж биелэгдэхэд бэлэн болно гэсэн үг юм.

Түүнчлэн манай компани нь “Шарын гол” ХК-ийн нэмэлт хувьцааны андеррайтераар ажиллаж байгаа тул тухайн компанийн талаар болон хувьцааг хэрхэн худалдан авах гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд хандан авч болно .

Бид хөдөө орон нутагт Эрдэнэт хот, Төв аймаг, Дорноговь аймагт   тус тус өөрийн салбараар дамжуулан хөрөнгө оруулагч харилцагч нартаа үйлчилж байна. Мөн Улаанбаатар хотод манай компанийн төв оффисоос гадна   Express tower-т байрлах салбараар  үйлчлүүлэн захиалга өгч, “Шарын гол” ХК-ийн хувьцаанаас худалдан авах боломжтой. Үүн дээр нэмж хэлэхэд олон нийтэд санал болгож буй хувьцааны захиалга авах хугацаа 2011 оны 10 дугаар сарын 06 өдрөөс 2011 оны 10 дугаар  сарын 14 ны хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд та амжиж захиалгаа өгсөн хэрэгтэй юм.

Шарын гол ХК-ийн талаарх мэдээллийг өгөөч? “Шарын гол” ХК нь 1965 онд жилдээ 1.1 сая тонн нүүpс олбоpлож, 5.0 сая шоо метp хөpс хуулах хүчин чадалтайгааp анх байгуулагдсан. Үүнээс хойш хэд хэдэн удаагийн хөрөнгө оруулалт хийсний дүнд хүчин чадлаа нэмэгдүүлэн, 2.0-2.5 сая.тн-ын нүүрс олборлох  хүчин чадалтай үйлдвэр болоод байна.

Түүнчлэн 2010 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Австралийн JORC буюу олон улсын үнэлгээний стандартын дагуу нөөцөө шинэчлэн тогтоолгосноор 373.8 сая тн нөөцтэй нь батлагдаад байна. Бүтээгдэхүүний хувьд JORC-ын дагуу хийгдсэн лабораторын шинжилгээний үр дүнд нийт нөөцийн 66-70% нь 11-14%-ийн үнслэгтэй, хүхэрлэг багатай 6,025-6,076 ккал бүхий илчлэгтэй сайн чанарын эрчим хүчний нүүрс болох нь тогтоогдсон.

Энэ оны эхний хагас жилээр тус компани нь  670.29 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Цаашид нэмэлт хувьцаа гарган санхүүжилтээ татсанаар 2013 он гэхэд 6.31 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөөд байгаа.

“Шарын гол” ХКийн үнэт цаасны арилжааны идэвхийн  талаар? “Шарын гол” ХК нь “Монголын хөрөнгийн бирж” дээр зах зээлийн үнэлгээгээрээ эхний 5 жагсдаг. Түүнчлэн ТОП 20 индексийн сагсанд багтдаг ба 2010 онд хамгийн идэвхитэй арилжигдсан хувьцаат компаниар шалгарч байсан. Монголын Хөрөнгийн биржийн ТОП 20 индексийн сагсанд багтдаг компаниудын арилжаа нь зах зээлийнхээ 80 хувийг эзэлж байдаг гэхээр тус хувьцааны идэвх хэр өндөр байдгийг мэдэж болохоор байна.

Мөн “Шарын гол” хувьцаа өнгөрсөн хугацаанд дээд ханш нь 36,553 төгрөгт хүрч байсан өнөөдрийн байдлаар 12,900 төгрөгөөр арилжигдаж байна. Ханш буурсан гол шалтгаан нь нэмэлт хувьцааны үнэ зах зээл дээр байгаа ханшаас бага буюу 11,117 төгрөгөөр гарч байгаатай холбоотой гэж үзэж байна.

 

Уншигч та бүхэнд Монголын хөрөнгийн зах зээл дээр удахгүй гарах гэж буй шинэ бүтээгдэхүүн болох “Шарын гол” ХК-ийн нэмэлт хувьцааны талаарх мэдээллийг бэлтгэн хүргэх үүднээс Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн, брокер дилер, андеррайтерийн “БиДиСЕК” ХК-ийн харилцагчийн албаны ахлах брокер О. Уранбайгальтай ярилцлаа.

 

Монголын Хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч буй хувьцааны талаар ярилцлагаа эхэлье.

Манай улсын хойд бүсийг эрчим хүчний нүүрсээр хангадаг нүүрсний томоохон уурхайн нэг болох  Шарын гол” ХК нь  нэг бүр нь 11,117 төгрөгийн үнэтэй 1,707,404 ширхэг энгийн хувьцааг  Монголын хөрөнгийн зах зээл дээр санал болгож, компанийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлэх зөвшөөрлийг  Санхүүгийн Зохицуулах Хороо”-ноос 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авсан юм.

Хувьцааг зах зээлд санал болгохдоо эхний ээлжинд хуулинд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэхүү эрхийг 2010 оны 8 дугаар сарын 31-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэх өдөр буюу 2010 оны 7 дугаар сарын 31-нээр хувьцаа эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчид эдлэх юм. Тиймээс уг эрхийг хэрэгжүүлэх хугацаа 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар болсон тул эрхээ хэрэгжүүлээгүй, үлдсэн хувьцааг олон нийтэд худалдахаар санал болгож байгаа юм.

Тус хувьцааг худалдаж авах доод үнийг 11,117 төгрөг байхаар тогтоож захиалгын бүртгэлийн аргаар худалдан авах саналыг хүлээн авч байгаа.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирждээр  “Шарын гол” ХК-ийн хувьцаа 12,900 төгрөгт хүрч хаагдсан. Тиймээс нэмэлтээр гарч буй хувьцаа нь хөрөнгө оруулагч нарт зах зээл дээрх ханшаас бага үнээр худалдан авах боломжтой байгаагаараа давуу талтай юм.

Дээрх ярианд дурдсан “Захиалгын бүртгэлийн арга”-р захиалга авах талаарх мэдээлийг өгнө үү?

Захиалгын бүртгэлийн арга нь гэдэг нь хөрөнгө оруулагчдаас тухайн хувьцааг худалдан авахаар ирүүлсэн захиалгын дүнд үндэслэн олон нийтэд худалдах үнийг тогтоох аргыг хэлдэг. Ингэхдээ нийт захиалгын жигнэсэн дундаж үнэ, үнэт цаасны борлуулалтаас олохоор төлөвлөсөн  хөрөнгийг бүрэн бүрдүүлэх боломжит үнэ, аль болох олон хөрөнгө оруулагчийн захиалгыг биелүүлэх боломжит үнэ зэргийг харгалзан үнийг тогтоож захиалгыг биелүүлдэг гэсэн үг.

Хувьцааг худалдан авья гэвэл хэнд хандах вэ?

Иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн үйлчлүүлдэг   Брокер, дилерийн компани дээрээ очоод захиалгаа өгөх, мэдээлэл авах  боломж нь бүрэн нээлттэй байгаа.

Гол анхаарах зүйл бол захиалга өгөхдөө  тухайн хувьцааг худалдан авахад шаардагдах мөнгийг үнэт цаасны дансандаа байршуулсан байх хэрэгтэй. Ингэснээр таны захиалга баталгаажиж биелэгдэхэд бэлэн болно гэсэн үг юм.

Түүнчлэн манай компани нь Шарын гол ХК-ийн нэмэлт хувьцааны андеррайтераар ажиллаж байгаа тул тухайн компанийн талаар болон хувьцааг хэрхэн худалдан авах гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд хандан авч болно .

Бид хөдөө орон нутагт Эрдэнэт хот, Төв аймаг, Дорноговь аймагт   тус тус өөрийн салбараар дамжуулан хөрөнгө оруулагч харилцагч нартаа үйлчилж байна.

Мөн Улаанбаатар хотод манай компанийн төв оффисоос гадна   Express tower-т байрлах салбараар  үйлчлүүлэн захиалга өгч, “Шарын гол” ХК-ийн хувьцаанаас худалдан авах боломжтой.

Үүн дээр нэмж хэлэхэд олон нийтэд санал болгож буй хувьцааны захиалга авах хугацаа 2011 оны 10 дугаар сарын 06 өдрөөс 2011 оны 10 дугаар  сарын 14 ны хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд та амжиж захиалгаа өгсөн хэрэгтэй юм.

Шарын гол ХК-ийнталаарх мэдээллийг өгөөч?

Шарын гол ХК нь 1965 онд жилдээ 1.1 сая тонн нүүpс олбоpлож, 5.0 сая шоо метp хөpс хуулах хүчин чадалтайгааp анх байгуулагдсан. Үүнээс хойш хэд хэдэн удаагийн хөрөнгө оруулалт хийсний дүнд хүчин чадлаа нэмэгдүүлэн, 2.0-2.5 сая.тн-ын нүүрс олборлох  хүчин чадалтай үйлдвэр болоод байна.

Түүнчлэн 2010 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Австралийн JORC буюу олон улсын үнэлгээний стандартын дагуу нөөцөө шинэчлэн тогтоолгосноор 373.8 сая тн нөөцтэй нь батлагдаад байна. Бүтээгдэхүүний хувьд JORC-ын дагуу хийгдсэн лабораторын шинжилгээний үр дүнд нийт нөөцийн 66-70% нь 11-14%-ийн үнслэгтэй, хүхэрлэг багатай 6,025-6,076 ккал бүхий илчлэгтэй сайн чанарын эрчим хүчний нүүрс болох нь тогтоогдсон.

Энэ оны эхний хагас жилээр тус компани нь  670.29 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Цаашид нэмэлт хувьцаа гарган санхүүжилтээ татсанаар 2013 он гэхэд 6.31 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөөд байгаа.

Шарын гол ХКийн үнэт цаасны арилжааны идэвхийн  талаар?

Шарын гол ХК нь Монголын хөрөнгийн бирж” дээр зах зээлийн үнэлгээгээрээ эхний 5 жагсдаг. Түүнчлэн ТОП 20 индексийн сагсанд багтдаг ба 2010 онд хамгийн идэвхитэй арилжигдсан хувьцаат компаниар шалгарч байсан. Монголын Хөрөнгийн биржийн ТОП 20 индексийн сагсанд багтдаг компаниудын арилжаа нь зах зээлийнхээ 80 хувийг эзэлж байдаг гэхээр тус хувьцааны идэвх хэр өндөр байдгийг мэдэж болохоор байна.

Мөн “Шарын гол” хувьцаа өнгөрсөн хугацаанд дээд ханш нь 36,553 төгрөгт хүрч байсан өнөөдрийн байдлаар 12,900 төгрөгөөр арилжигдаж байна. Ханш буурсан гол шалтгаан нь нэмэлт хувьцааны үнэ зах зээл дээр байгаа ханшаас бага буюу 11,117 төгрөгөөр гарч байгаатай холбоотой гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МХБ дээр ганцхан хувьцаа ямарч эрсдэлгүй. Баянгол ЗБ-н хувьцааны Эзэмшигчдийн өмчөөр нь баталгаажсан нэгж хувьцааны дансны үнэ нь 2011 оны эхэнд 44,344 төг байсан. 2011 оны ашиг нэмэгдээд дансны үнэ нь дор хаяж 50,000 төг болно. Гэтэл зарим этгээд хувьцааг хямд үнээр цуглуулахын тулд зохиомлоор 35,000 төг болтол нь буулгаад байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих хэрэгтэй. Учир нь жирийн иргэд унахаар нь яаран зардаг, өсөхөөр нь яаран худалдаж авдаг байдлаасаа болж хохирч байна.
2011-12-27
huurhun huuhen bna utasiig n uguuch
2011-10-14
hoorhon huuhen bhaa
2011-10-13
saihan niitlel bna tsag uyee olson bna
2011-10-13
Goyo xellee ke ke
2011-10-13
Ene huuhnii zurgiig yamar tomoor tavisan yum ve tsochlooshd
2011-10-13