Ли Мён Баг түүхийг нэг шат ахиуллаа

img

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Баг АНУ-д айлчилж байна. Тэрээр АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр болох Вашингтон хотод байрлах Пентогонд  зочилжээ.  Түүнийг Пентогон дотор байрлах " Тank Room"  хэмээх дэлхий дахины аюулгүй байдлыг хамгаалж буй Америк цэргийн баазуудын мэдээлэл дамжигдан ирдэг, зарим тохиолдолд дэлхийн чанартай шийдвэрийг гаргадаг өрөөнд Америкийн Батлан хамгаалах яамны сайд  хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хоёр Солонгосын хоорондын харьцаа болон Хойд Солонгосын талаарх  авч хэрэгжүүлэх ажлуудын талаар  ярилцсан байна. Америк Солонгосын худалдааны холбоо  FTA- гийн зарим нэгэн асуудлыг дараагийн уулзалтаар шийдэх бөгөөд  Детройд мужид орших нэгэн автомашины үйлдвэрт айлчилсныхаа дараа хамтарсан мэдэгдэл хийх юм байна. Сонирхуулахад, Ли Мён Баг БНСУ-ын ерөнхийлөгч нараас анх удаагаа АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр болох Вашингтон хотод байрлах Пентогонд зочилж байгаа юм байна.                                      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Түүхийг "шат ахиулах" ч амаргүй ажил байх аа
2012-09-11