
Манай улс Олон улсын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож ирсний 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай 5800 шахам цэргийн алба хаагчид НҮБ-ын Энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцжээ.
Удахгүй Өмнөд Суданд явагдаж буй НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд манай улсаас 850 хүнтэй цэргийн томоохон баг очиж үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Энэ нь энхийн үйлсэд монгол цэрэг оролцсон 10 жилийн хугацаанд хамгийн олон хүнтэй баг гэдгээрээ онцлог бөгөөд БХЯ, ЗХЖШ-аас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газартай хамтран тус мото буудлагын батальоны ачаа, техник, бусад зүйлсийг ажиллагааны бүс рүү тээвэрлэн хүргэх ажлыг хийж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ