Өнөөдөр нийслэлийн бүх дүүргүүдэд газар хөдлөлтийн нэгдсэн сургуулилт болно

img

Онцгой байдлын Ерөнхий газар,  Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулийг нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт эхлүүлнэ. Эрт зарлан мэдээллэх дохиогоор эхлэх энэхүү дадлага сургуулиар орон сууц, сургууль доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ба иргэд, олон нийт өөрсдийн биеэр дадлага сургуульд оролцсоноор газар хөдлөлтийн үед  хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй болгох юм.   Сургуулилтыг доорхи хуваарийн дагуу зохион байгуулна. -Баянгол дүүргийн хоёрдугаар хороо,Төмөр замын дээд сургуулийн урд талбайд /16.00 цагаас/ -Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, 18 дугаар байр, Улсын их дэлгүүрийн зүүн талд /11.00 цагаас/ -Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 203 дугаар байранд /16.00/ цагаас -Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн III дугаар байр /16.00 цагаас/ -Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,  III дугаар байр, 48 айлын орон сууц /16.00 цагаас/ -Хан-Уул дүүргийн X хороо, “Амин-Ус” өрхийн эмнэлэг, 35 дугаар байр, VII дугаар сургууль, 49 дүгээр цэцэрлэг /16.00 цагаас/ -Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, III дугаар байр /16.00 цагаас/ -Налайх дүүргийн II хороо, 40, 41 дүгээр байр /16.00 цагаас/ -Багануур дүүргийн III хороо, 29 дүгээр байр, Боловсрол цогцолборт /16.00 цагаас/ тус тус зохион байгуулагдана   П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ