Шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа

img

БНХАУ-д  элэг нэгтнээ худалдсан хэрэгт холбогдсон  Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох  хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргалаа. Тиймээс  шүүгдэгчдийн уг саналыг Нийслэлийн шүүхэд хянаж үзээд хууль зүйн үндэслэлтэй бол бүрэлдэхүүнийг солих хүртэл шийдвэр гаргаж болох аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. Өмнө нь  Г.Батдэлгэр нарт холбогдох хэргийн шүүх хурал таван удаа хойшилж байгаа юм. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Э.Энэбиш, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр, Г.Оюунцэцэг, С.Оюун нар оролцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene moodnoos garsan arga xotsrogdson shuud taslan shiidex xeregtei ENE NOXDVVD XVN XUDALDAJ BAIGAA YUM CHINI MARGAASH ULSAA XUDALDAX XVMVVS tiimees SHUUD XATUUXAN ARGA XEMJEE AVCH TASLAN ZOGSOOJ BUSDAD XATUU SURGAMJ SANUULGA BOLOX XEREGTEI
2012-03-22
Би ч гэсэн шүүх бүрэлдхүүнээс татгалзана аа. Шүүх хурлыг сунжруулах гоё шалтаг юм биш үү
2012-03-22
tsagdaa naraas ulger duurialal avchaagaan
2012-03-22
баагий:
шүүх бүрэлдхүүнээс татгалздаг моод гарчих юм байна л доооо
2012-03-22