“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын нээлт боллоо
Монголын уул уурхайн компаниудын “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэн өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Уг хурлыг Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж байгаа юм.
Энэ арга хэмжээгээр үндэсний хэмжээнд анх удаа уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын гол шалгуур болсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог боловсруулан гаргах юм.
Тус бага хурал хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ