
32 мянга гаруй хүн амтай, нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн ихэнх нь хотод ажилтай тул өглөө оройдоо автобус ачаалал ихтэй байдаг аж.
Улаанбаатар-Налайхын чиглэлд нийтийн тээврийн гурван аж ахуйн нэгж байгууллага хариуцан ажиллаж байгаа бөгөөд өдөр тутам их багтаамжийн 41 автобус, бага багтаамжийн 43 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн Налайх дүүрэг дотроо зургаан чиглэлд 14 бага багтаамжийн автобус нийтдээ 98 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
Налайхын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг их багтаамжийн автобусны “Морь барьдаг” ХХК, “Ирээдүйн аяны зам” ХХК, бага оврын автобусны “Хөлөг Налайх” хоршоо зэрэг гурван аж ахуйн нэгж хамтран Налайх дүүргийн иргэд зорчигчдод зориулан ажлаа танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ