МУИС-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлнэ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1286 утсанд ирсэн иргэдийн мэдээллийн мөрөөр тус газрын байцаагчид шалгалт хийдэг. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг VI  хороо 14 давхар хоёрдугаар байрны хажуу талд байрлах цагтай цамхагийн буулгаж байгаа нь, орчныг бохирдуулж байна.  Мөн  Монгол улсын их сургуулийн хичээлийн II байрны ард талд маш их хог овоорсон байгааг огт  ачихгүй  байна гэсэн мэдээлэл иржээ.   Үүний дагуу шалгалт явуулж Сүхбаатар тохижилт ХХК-д хогийг ачих талаар үүрэг өгч, хажуу талын цамхагийг МУИС-н захиалгаар “Хос бар” ХХК нурааж байгааг шалгаж, шороо хийсгэхгүйгээр усаар шавшин нурааж, гарсан хог хаягдлыг тухай бүр цэвэрлэж байх талаар үүрэг өгчээ.   Түүнчлэн МУИС-д улсын байцаагчийн албан шаардлага өгөхөөр шийдвэрлэжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hadbaatar:
Улсын их сургуулиудыг хааж шинэчлэх Хуучин конспектээр хичээл заадаг
2012-03-23
Onoodor gehed usalahguigeer l buulgaad shoroo hiiseed baij baina. Baitsaagch nar ni ochood shaardlaga tavij baigaa yum bolovuudaa
2012-03-22