“Архигүй Монгол”- ын төлөө “Архинаас татгалзья” уриалга гаргалаа

img

Орхон аймгийн Ардчилсан Залуучуудын холбооноос 2012 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд “Улс төрд залуусын оролцоо” сэдвээр сургалт, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Болор, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг нар урилгаар оролцож “Үүргийн хувьсгал”, “Авлига, сонирхлын зөрчил”, “Орон нутгийн төсөв, нутгийн удирдлага” зэрэг сэдвээр илтгэл тавьж, Орхон аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны гишүүдтэй санал солилцов. Зөвлөгөөнд Орхон аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны 200 гаруй гишүүд, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, МоАХ-ны удирдлагууд оролцож, нийт Орхончууд болон залуучууддаа хандаж үг хэлэв. Уг сургалт, зөвлөгөөнөөр Орхон аймгийн Ардчилсан Залуучуудын холбооноос Орхон аймгийн нийт залуучуудад хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” санаачилгыг дэмжиж “Архинаас татгалзъя” уриалгыг гаргалаа. Мөн зөвлөгөөнд оролцогч залуучууд Орхон аймгийн 60 гаруй мянган залуучуудын хөгжил, чөлөөт цагаа үр бүтээлч өнгөрүүлэхэд зориулж “Залуусын хөгжлийн төв”-ийг байгуулах санаачилгыг Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа намын удирдлагадаа уламжиллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жжжж:
За тэр хоосон уриа яахав. Нэгэнт архинд орсон хүн татгалзаж чаддагүй юм. Гол нь тэр архиар угжаад бгаа үйлдвэрүүдээ багасгаач. Энэ хээл хахуульд идэгдсэн төр чадахгүй л дээ
2012-03-24
Modkoo:
Saihan urialaga bna .Er ni hend hereg bolno gej hamag mungu tugrug uu arhinaas uguh yumdee zaluusd tsag zab baigaa deeree yum surah saiha zabshaan baigaag aldaj l bolohgui ìóðñàí ç¿éëñ ÷èíü òà íàðèéã ñàéõàí àìüäðóóëíà áè ÷ àðõèíààñ ãàðëàà
2012-03-23