"Бүтээлч залуус" аян явагдаж байна

img

 “Бүтээлч залуус” клубээс хүүхдийн тоглоом урлаж, түүнийгээ цэцэрлэгийн жаалуудад бэлэглэх “7/30” сайн үйлсийн нэг жилийн аяныг эхлүүлээд байгаа билээ. Эл аяныг дэмжин Дархан-Уул аймгийн НАМЗХ-ныхон нэгдэх хүсэлтээ илэхийлсэн байна. Энэ дагуу “Бүтээлч залуус” клубын гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж, аянаа тус аймагт үргэлжлүүлэхээр болжээ. Дархан хот дахь  НАМЗХ-ныхон “Бүтээлч залуус” клубын үйл ажиллагааг дэмжин  “7/30” аяныг өөрийн аймагтаа зохион байгуулах юм. Аян нь долоо хоногт 30 минут зарцуулж гарын доорх материалаараа дүү нартаа тоглоом хийж өгөхөд гол зорилго оршиж байгаа гэнэ. Даавуу, кордан цаас зэрэг өөрт байгаа материалаа ашиглан залуус өөрийн сонирхсон тоглоомоо хийж аяныг зохион байгуулагчдад өгөх юм байна. Нийт гараар урласан 100.000 тоглоом цуглуулж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй цэцэрлэгийн хүүхдүүдэд ирэх сарын 24-ний өдөр нэгэн зэрэг тараахаар төлөвлөжээ. Аянаар дамжуулан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээх ур чадварыг нь дээшлүүлэхийг зорьж байгаа ажээ. Б.Азжаргал: Дүү нартаа тоглоом хийж өгөх нь бидний үүрэг юм Дархан-Уул аймагт үргэлжилсэн тус аяны нээлтийн үеэр НАМЗХ-ны тэргүүн Б.Азжаргалаас аяныг дэмжин оролцох болсон талаарх сэтгэгдлийг нь сонссон юм. -Аяныг хэрхэн дэмжин оролцох бэ. Ямар учраас энэ аяныг сонгон оролцох болсон бэ? -Манай аймагт “Бүтээлч залуус” клубээс зохион байгуулж буй “7/30” аян нээлтээ хийж буйд таатай байна. Хүн бүр хүүхэдэд хайртай байдаг. Тийм учраас долоо хоногт нэг удаа дүү нартаа цаг зав аа гаргаж тоглоом хийж өгнө гэдэг бол бидний хийх зүйл. Хүүхэд, дүү нарынхаа төлөө залуус бид дуу хоолойгоо нэгтгэн ажиллах нь хийх зүйлийн нэг нь байх ёстой. -Ямар тоглоом хийж бэлэглэх бэ? -“Бүтээлч залуус” клубээс тоглоом хийх даавуу болон холбогдох бараа материал, эдлэл өглөө. Үүгээр дүү нартаа тоглоом хийж өгнө. Мөн өөр ямар тоглоом хийж өгвөл хүүхдүүд баярлах байна түүнийг нь хийе гэсэн бодолтой байна. Энэ аянд аймгийнхаа залуусыг уриалая, хэн ч гэсэн дүү нартаа тоглоом хийж өгөхөд татгалцахгүй байх гэж бодож байна. Тиймээс бид уриалах нь чухал юм. Хүүхэд багачууд, хөгшин залуугүй энэ аянд оролцох боломжтой. Зохион байгуулагчид www.Buteelch.com цахим хуудасаар дамжуулан энэ талаар мэдээлэл өгч байгаа юм байна. Тийм учраас энэ цахим хуудаст тавигдсан  бүтээлийн санааг харж байж  хийе гэж бодлоо. Монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө 30 минут зарцуулж, идэвхтэй оролцохыг иргэн бүрээс хүсч байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

залуусаа наад хэдээ дагаад хол явахгүй шүүүү Өөрсдийгөө сурч боловсроход цаг зав хөрөнгө хүчээ зарцуулаарай
2011-10-13
Songuuuli dohoood humuus ynz ynziin sedweer medrelee gargah boljee ter aimgiin ireedui zaluus l gene tiiim huuhdiin tolooo l gene Owgod hogshidiig uhuulehgui l gene ideh hooliig ni ogno l gene za tegeed jiriin irgen moodond orood duusah hugatsaa Songuuuliin margaash shuuu
2011-10-13