“Ikh Gobi Energy” IPO хийнэ

img

Хятадын хилээс холгүй оршдог “Мандах нуур” коксжих нүүрсний төслийг эзэмшдэг “Ikh Gobi Energy” компани ирэх жил Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж хөрөнгө босгохоор төлөвлөжээ. Энэ ордыг 100 сая тонны нөөцтэй гэж таамаглаж байгаа бөгөөд олборлолтыг долдугаар сарын сүүлээр хийж эхлэх аж. Тус компаний гадаад худалдааны менежерийн хэлснээр тэд 2012 онд 500 мянган тонн, 2015 он гэхэд 20 сая тонн коксжих нүүрс олборлох боломжтой гэж тооцож байгаа юм. “Ikh Gobi Energy” компани IPO хийхээс гадна зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuugii:
2012 ond nuursee olborloogui l bsn shuuu de dongoj hurs huulaltaa hj bsn uurhai 2015ond 20say tonn nuurs gargah we de
2013-03-31
hulhi company shu humuuse
2013-01-16
baska.:
Od jargalyg shalgah heregtei. hyataduudtai nuuts geree hiisen baigaa.
2012-03-24