
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Албанийн Элчин сайд Кужтим Шаниг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Талууд Монгол-Албанийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, төрөл бүрийн түвшинд төлөөлөгчид харилцан солилцох, яам, тусгай газруудын хооронд ажлын хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал нэгджээ.
Элчин сайд Монгол-Албанийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ