Иргэдийн гомдлыг 1286 дугаараар барагдуулж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэдийн санал гомдлыг авч шуурхай барагдуулах 1286 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн билээ. Иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулсан талаархи мэдээллийг нээлттэй болгох зорилгоор манай сайттай хамтран ажиллаж байна.
Иргэн Батмөнх: Сүхбаатар дүүрэгт байрлах 135-р цэцэрлэг нь өчигдөр буюу 2011.09.15-ны өдөр 1 буузыг 2 хүүхдэд хувааж өгч байна. Ингэж болдог юм уу хоолны нэг хүүхдэд өгөх стандарт гэж байна уу. Үүнийг шалгаж арга хэмжээ авна уу Шийдвэрлэлт: Хяналт шалгалт хийж, дотоодын хяналт тавиагүй цэцэрлэгийн эрхлэгч н.Хишигдуламд 20.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Иргэн Батмөнхтэй утсаар холбогдож хариуг өгсөн. Иргэн Цэрэндолгор: Сонгино хайрхан дүүрэг 18-р хороо 9-р байр нь ашиглалтанд ороод 6 сар болж байгаа бөгөөд 146 тоотод ус алдаад сан техник нь гэмтэлтэй байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү. Шийдвэрлэлт: Иргэн С.Цэрэндолгорын 1286-д ирүүлсэн гомдлын дагуу СХД-ийн 18-р хороо, Москва хорооллын 9-р барилгын 146, 139 тоот байрын ашиглалтын төлөв байдалд шалгалт хийхэд 146 тоот байрын ариун цэврийн өрөөний ванны холигч крант , муфтэн холбоосоор ус алдсанаас 139 тоот байрын тааз руу ус нэвчиж, таазны эмульс, хананы обой норж, ховхорсныг тус барилгын сантехникийн үйлчилгээг хариуцан ажилладаг ОСНАА-н “Москва салбар” –н ерөнхий инженер Б.Болормаа, инженер Уртнасан нарыг дуудан газар дээр нь үзүүлж, засвар хийх талаар зөвлөгөө өгч, тохиролцож гомдлыг барагдуулав. Иргэн Энхээ: Чингэлтэй дүүргийн Хайлаастын шинэ эцэст байрлах “Баялаг” нэртэй хүнсний дэлгүүрт муудсан компот худалдаалж байна. Үүнийг шалгаж өгнө үү? Шийдвэрлэлт: Шалгалтаар хүнсний үйлдвэрлэлийн технологийн горимыг баримталдаггүй, хүнсний аюулгүй байдалд тавих дотоодын хангалтгүй байсан зөрчлийг арилгуулахаар тус компанид “Хүнсний тухай” хуулийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн 60.000 төгрөгний шийтгэвэр ногдуулсан. Иргэнд утсаар хариуг мэдээлсэн. Шалгалтанд хамрагдсан байгууллагын мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан. Иргэн Ганбаатар: Сонгино хайрхан дүүрэг 20-р хороо Хөшиг уул ХХК-ны хажуу талд зөвшөөрөлгүй хашаа бариад өлөн гэдэсний цех ажиллуулаад байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү. Шийдвэрлэлт: Иргэн Ганбаатарын ирүүлсэн гомдлын дагуу илэрсэн зөрчлийг үндэслэн уг цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож Хөшиг уул ХХК-ийн захирал н.Баатарт 200,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан 2011 оны 09 сарын 08-ны өдрийн 11-76/159 тоот улсын байцаагчийн акт, 11-76/337 тоот албан шаардлага хүргүүллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ