
Судан улсад үүрэг гүйцэтгэх 350 цэргийн алба хаагчдыг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, мөн цэргийн алба хаагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа ирэх даваа гаригт болно.
Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн оролцоно.
Түүнчлэн Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг, тэдний ар гэрийнхэн оролцох бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын гадаах талбайд 11.00 цагт эхэлнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ