АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжинэ

img

АНУ-ын Ваёминг мужийн “IV-H” байгууллага болон Монголын “IV-H”байгууллага хамтран АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар боллоо. Энэхүү сурагч солилцооны хөтөлбөр ирэх зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 18 хүртэл үргэлжлэх аж.   Тус хөтөлбөрт Америкийн талаас 15-17 насны 28 сурагч, Монголын талаас 15-19 насны 28 өсвөр үеийнхэн оролцоно. Монголын талаас оролцох 28 хүүхдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгаас сонгох аж.   Хөтөлбөрийн хүрээнд усны бохирдол, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай , газрын нөхөн сэргээлт зэрэг байгаль орчны нийтлэг асуудлуудтай танилцах, бусад орны соёл заншлаас суралцах, дэлхийд тулгараад буй байгаль орчны тулгамдсан асуудлыг зөвөөр ойлгох боломжийг өсвөр үеийнхэнд олгоход зорилготой аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

delgereh:
bas l neg show shuu dee. Jiriin ardiin huuhed yavj haragdaach
2012-05-09
Gishuun:
Manai huhed bas oroo biz dee? Yun dahij sonsolt yavuulah ve?
2012-03-24
Zasag darga:
Ali turuun manai huuhduud songogdsoon. Chi hotsorson bna.
2012-03-24
oyunbat:
Hentii aimgaas hediid yamar jurmaar songoh yum boloo
2012-03-24
oyunbat:
Hi, Hentii aimgaas sjurmaar onsogdoh n yamar sogoh yum bol, zardal mongo n yaj shiidverleh yum boloo
2012-03-24